“Ус-Хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээний хуралд шилдэг 15 илтгэлийг шалгаруулав
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол улсад Усны салбар үүсэж хөгжсөний 86 жил, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн 65 жил, Монгол Улсад Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ууган мэргэжил болох сантехникийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд хамтран “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XVIII бага хурлыг ШУТИС-д зохион байгууллаа.
451 дня