ӨНӨӨДӨР: Япон Улсын ЭСЯ-наас хүмүүнлэгийн тусламж хүлээлгэн өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 25-ны даваа гарагт
болох зарим үйл явдлын тойм:
09.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн
оролцоо” хэлэлцүүлэг болно
09.00-15.00 цагт: ГХЯ-нд: “Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй
хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум болно.
10.00
цагт: УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын ажлын
хэсэг хуралдана.
10.00 цагт: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.
11.30 цагт: Төрийн ордонд: ЦХХХ-ны
сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны талаар мэдээлнэ. Утас: 9910-3830.
14.00
цагт: Төрийн ордонд: Нийтийн
тээврийн парк шинэчлэлээр 2023 онд нийлүүлсэн автобусны худалдан авалтын
ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдана.
14.00
цагт: АШУҮИС-ийн
ботаник цогцолборын “Blue
Hall”-д: “Уламжлалт
анагаах ухааны эмийн ургамал судлаач-мэргэжилтний
цогц чадамж" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас:
8802-3300.
16.00 цагт: ОБЕГ-т: Япон Улсын ЭСЯ-наас зудад нэрвэгдсэн иргэдэд туслах хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8824-9813.
Соёл, урлаг:
19.00 цагт: СТӨ-нд: “Жанцанноров” сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театр хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын “Хүслийн төвөргөөн” концерт толилуулна.