Ц.Нямдорж: "Эрдэнэт үйлдвэр"-ийг битүүмжилсэн гэдэг худлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг "Жаст" групп барьцаалж Англи, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийт 51 сая ам.долларын зээл авсан асуудлыг Олон улсын Арбитрын шүүх хэлэлцжээ. Улмаар Олон улсын Арбитрын шүүхээс “Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.
2776 дня