ХСҮТ эрсдэлт бүлгийн 115750 иргэнд үзлэг хийж 550 хорт хавдрын өвчлөл илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ХСҮТ-д “Хавдартай тэмцэх - Дэлхийн өдөр”-ийг угтан сэтгүүлчдэд зориулсан уулзалт сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 онд эхэлснээс хойш 7 жилийн хугацаанд эрсдэлт бүлгийн нийт 115750 иргэнийг үзлэгт хамруулав. Үзлэгт хамрагдагсдын 27 хувь нь эрүүл, 73 хувьд өвчлөл илэрсэн мэдээлэл байгаа юм.
Уулзалт, сургалтын үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн: “Халдварт бус өвчин, түүний дотор хорт хавдар дэлхийн төдийгүй манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Манай төвөөс 2011онд санаачлан МҮОНРТ, Хаан банктай хамтран хэрэгжүүлж буй "Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд орон нутагт нийт 92 удаа очиж, үзлэг шинжилгээ хийсэн. Эрсдэлт бүлгийн 115 мянган хүнд үзлэг хийснээс 550 хорт хавдар илрүүлж, 477 мэс засал хийсэн. Аянаар эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд ач холбогдол өгч ажиллаж байна. Элэгний өвчлөлийн хувьд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэн дэвшил гарч байгаа. Бид дараагийн ээлжинд ходоодны хорт хавдрын эсрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил аяны хүрээнд эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр боловсруулахад анхаарч ажилласан” хэмээн онцолж байв.
Тус аянаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, мэдээлэл өгч, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Мөн мэргэжлийн болон сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтуудыг зохион байгуулсан байна. Хорт хавдар нь манай орны хүн амын нийт нас баралтын хоёрдугаарт бичигддэг. Мөн нас барж буй 5 хүний нэг нь энэ өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа юм.
Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл “Хаан банк хэдийгээр бизнесийн байгууллага хэдий ч нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төлөө зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үздэг. Иймд бид 2007 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр өөрийн сантай болсон. Бидний давуу тал нь 21 аймагт салбартай, хүрч ажилладаг учраас эдгээр салбараар дамжуулан мэдээлэл түгээх боломж бий. Ингээд 2011 оноос Монголчуудын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-д нэгдсэн. Бид бүхий л боломжоо дайчлан аяны үйл ажиллагаанд оролцож байгаа. Цаашид ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, гэр бүл бүрд тулгамдаж буй хавдрын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно” гэв.

Д.Өлзий