Ө.Ганхуяг: Хоёр дахь шатны оролцогчид улс орныхоо төлөөх асуулгад оролцож байгаагаа ухамсарлаж хандсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас баталсан 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлж эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой зөвлөлдөх санал асуулга “Зөвлөлдөж шийдье” уриан дор болж өнгөрлөө. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын дүнг хэлэлцэн гаргасан зөвлөмжөө УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулав. Үүний дараа Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, тус зөвлөлд Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшиж ажилласан эдийн засагч Ө.Ганхуягаас дараах зүйлийг тодруулсан юм.
962 дня