Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд оруулсан өөрчлөлтийг танилцууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд оруулсан өөрчлөлтийг танилцууллаа. Уг өөрчлөлтөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсэгт гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих, казинод, мөрийтэй тоглохгүй байхаар тусгажээ.
2389 дня