НҮБ Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй ажлыг өндрөөр үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-т оруулах Монгол Улсын үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох уулзалт өнөөдөр Корпорейтод болж энэ үеэр НҮБ-аас Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлснийг онцлов.
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал “Парисын хэлэлцээрийн хэрэгжүүлэгч талын түншлэл”-д Монгол Улс хоёр жилийн өмнө нэгдэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах зорилтын 70 гаруй хувь нь хангагдаж 10 гаруй хувьтай болсон.
Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд өндөр түвшинд үнэлэгдэж, “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”, “Уур амьсгалын Ногоон сан”-гийн хамгийн сайн жишээнд орсныг хэлэхэд таатай байна. Манай улс зарим тохиолдолд туршлагаа хуваалцах хэмжээнд хүрсэн. Эцсийн үр дүнд хүлэмжийн хийн ялгарал буурч, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чадвар нэмэгдэнэ. Мөн хөгжиж байгаа орнуудаас санхүүгийн дэмжлэг авах боломж үүснэ” гэлээ.
Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр усны нөөц хуримтлалыг бүрдүүлэх, усыг дахин ашиглах механизм, байнгын ажиллагаатай усалгааны систем бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа аж. Нарны цахилгаан станц, усан цахилгаан станц, салхин сэнсний станцууд ашиглалтад орсон нь төвийн эрчим хүчинд цахилгаан нийлүүлж эхэлсэн бөгөөд зарим станцууд удахгүй ашиглалтад орохоор болжээ. Манай орны хувьд эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах нь том дэвшил гэдгийг хуралд оролцогсод онцолж байв.
Уулзалтыг “БОАЖЯ” зохион байгуулж, “Сангийн яам”, “Үндэсний хөгжлийн газар”, “ЭХЯ” голлох байр суурьтай оролцон, “Германы хамтын ажиллагааны нийгэмлэг”, “Германы Элчин сайдын яам”, “Европын сэргээн босголтын Хөгжлийн банк”, “Жайка”, “Дэлхийн Банк” зэрэг Олон Улсын донор, түнш байгууллагууд оролцлоо.

Б.Янжиндулам