Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1994.0-1997.71 төгрөгийн ханшаар 10.9 сая ам.доллар худалдан авах, 1999.50-1999.80 төгрөгийн ханшаар 6.5 сая ам.доллар худалдах, 309.52-311.06 төгрөгийн ханшаар 16.9 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Харин Монголбанк өнөөдрийн арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 13.69 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 4.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал, 20.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгах саналыг Монголбанк 100 хувь биелүүлэв.
Б.Заяа