“COP21”-ыг бямба гараг хүртэл сунгаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-12-11 10:13:31

ПАРИС. /Sputnik/. Хэлэлцэгчид цогц гэрээ байгуулахыг хүсэж буй тул Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай яриа хэлцээг нэг өдрөөр сунгаж магадгүй гэж Францын нийслэлд болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн XXI хуралд /COP21/ Европын Холбооноос оролцогчдыг ахлагч Элина Бардрам мэдээллээ.

Яриа хэлцээ баасан гарагт өндөрлөх эсэх талаарх асуултад “үгүй” гэж Бардрам хариулаад, “Баасан гарагт дуусна гэж найдаж байна, гэхдээ бямба гарагт өндөрлөнө гэсэн бэлтгэлтэй байгаарай” гэж  хэлсэн байна.

Францын нийслэлд болж буй “COP21” хурал өнөөдөр дуусах ёстой юм. 1997 оны Киотогийн протоколыг орлох, дэлхийн дулаарлын асуудлаар хууль ёсны, дэлхий дахины стратеги боловсруулах, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах тухай хэлэлцээрт дэлхийн 190 орны төлөөлөгчид хүрэх төлөвтэй байна.

Х.Аминаа

 

Связанные новости