Олон улсын бага хуралд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭТуркменистан Улсын Ашгабат хотноо энэ сарын 11-13-нд болж буй төвийг сахих статустай болсны 20 жилийн ойн баярын ёслол болон “Төвийг сахих бодлого: энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөө олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хуралд 20 орны төр засгийн болон парламентын тэргүүн, 20 гаруй орны ГХ-ийн сайд, дэд сайд, 30 орчим олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов олон улсын бага хурлыг нээж үг хэлэхдээ тус улс төвийг сахих статустай болсноос хойших 20 жилд хурдацтай хөгжиж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ж.Чойнхор, Монгол Улсаас Туркменистан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг нар тус хуралд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг гардуулав.