Агааржуулах хоолойд орж гацсан байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБаянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансарднаас иргэн Г согтуугаар агааржуулах хоолойгоор дамжин буух гэж байгаад гацсаныг Аврагчид гаргаж авчээ.
Тодруулбал 6 давхар орон сууцны дээврээс нь агааржуулах хоолойгоор буух гэж байсан аж. Аврагчид иргэн Г-г тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт 50 орчим насны хоёр эрэгтэй ухаангүй согтуу хэвтэж байсныг Аврах бүлгийн алба хаагчид гаргаж, аюулгүй болгов.
Н.Туяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar