Арьс, ширний урамшууллыг "Малчин" дансанд байршуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-18 17:55:24

Малчдад олгох арьс, ширний урамшууллын санхүүжилтийг Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулж, малчдын арилжааны банкин дахь дансанд ирэх даваа гарагаас шилжүүлж эхлэх юм  байна.

Нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг олгох юм. Тодруулбал үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2 тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн 1 сая 854 мянган ширхэг арьсанд 5 тэрбум 564 сая  төгрөг олгох аж.  Нийт 2.4 сая  арьс, ширэнд урамшуулал олгох юм.

 Б.Заяа

Связанные новости