Тавдугаар цахилгаан станцыг “Митайм интернэшнл” компани барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-09 16:17:54

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “ДЦС-5”-ыг барих гүйцэтгэгчийн шалгаруулалтыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж, “Шунхлай Холдинг” 66.6 оноотойгоор хоёр, “Митайм Интернэшнл” компани 75 оноогоор нэгдүгээр байрт шалгарчээ.


Гэрээний хэлэлцлийг нэг сарын хугацаанд хийх бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлнэ. “Митайм Интернэшнл” компани нь “ДЦС-5”-ыг өөрийн хөрөнгөөр улсад хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр барих аж. “ДЦС-5” төслийн нийт өртөг 658.6 сая ам.доллар бөгөөд 24 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг дуусгаж, зургаан сарын хугацаанд туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна.


Тус станц нь Улаанбаатар хотын баруун хэсгийн 40 мянган өрхийг дулаанаар хангах 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

Связанные новости