Канадын Батлан хамгаалахын сайд Иракт гэнэтийн айлчлал хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Канадын Батлан хамгаалахын сайд Харжит Сажан ням гарагт Иракт гэнэтийн айлчлал хийсэн тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.
Тус сувгийн мэдээлснээр, тэрбээр Багдад хотод Иракийн Батлан хамгаалахын сайд Халид аль-Обейдитэй уулзсаныхаа дараа тус улсын хойд нутагт оршдог Эрбиль хотод Курдистаны бүс нутгийн засгийн газрын өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй уулзсан байна.
Канадын Батлан хамгаалахын сайдын айлчлалын талаар аль ч талаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Иракаас “CF-18” сөнөөгч онгоцуудаа гаргаж, тус улсын хойд нутагт цэргийн сургагч нарынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Канадын Засгийн газар урьд нь мэдээлжээ.
Д.Жаргал
Связанные новости

Совет по экономическому развитию при Премьер-министре станет постоянно действующим органом
10 минуты

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
5 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
5 дня