Ой, ан, ургамал, газар ус ашигласны төлбөрийн 40 хувийг сумдад зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 16:24:44

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдаанаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18-р зүйлийн зүйлийн 8,1 дахь заалтын дагуу ой, ан, ургамал, газар, ус ашигласны төлбөрийн 60 хувийг сум дундын арга хэмжээнд 40 хувийг сумдад зарцуулахаар шийдвэрлэжээ.

Мөн байгаль орчны тогтвортой хөгжил, орлого бүрдүүлэлт, хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэн ажилладаг байгаль хамгаалагчдын цалингийн шатлал бага, ажиллах нөхцөл, нийгмийн асуудал хүндрэлтэй байдалд ажиллаж байгаад анхаарч албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар орон нутгийн төсөвтөө тусган хангах, шаардлагатай бусад туслалцаа үзүүлэх үүргийнхээ дагуу байгаль орчныг хамгаалах,  нөхөн сэргээх зардлаас бусад байгаль орчны чиглэлээр орон нутагт бүрдэж буй орлогоос байгаль хамгаалагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллахыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар сумдын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Б.Гантуяа
 

 

Связанные новости