Шатахууны үнэ орон нутагт 10-400 төгрөгөөр буурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШатахууны онцгой албан татварыг боомт тус бүрээр ялгавартай тогтоосноор энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо болж буурсан талаар УУЯ-наас мэдээллээ.
Тухайлбал А-80 болон Аи-92 автобензинд тонн тутамд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулдаг болсноор баруун 5 аймагт шатахууны үнэ 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймгуудад 10-230 төгрөгөөр үнэ буурсан байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 52 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байна.
Ч.Ариунболд