Хятадын хар материйг судлах хиймэл дагуул мэдээлэл илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН. /Sputnik/. Дэлхийн нийт массын дийлэнхийг бүрдүүлдэг гэж эрдэмтдийн үздэг нүдэнд үл үзэгдэх хар материйн шинж тэмдгийг илрүүлэхийг дахин оролдохын тулд 12 дугаар сарын 17-нд Хятад улс анхны сансрын телескопоо хөөргөсөн билээ.
Хятадын хар материйг судлах анхны хиймэл дагуул “Укун” газрын станц руу мэдээлэл илгээснийг тус улсын эрдэмтэд мэдэгдэв.
“DAMPE /Dark Matter Particle Explorer/ хиймэл дагуулыг Хятадын баруун хойд нутгийн Шинжаан мужийн Кашгарт байрладаг станц амжилттай дагаж, мэдээлэл хүлээн авсан” гэж мэдэгдэлд бичжээ.
Хятадын Сансрын шинжлэх ухааны үндэсний төв рүү хүлээн авсан мэдээллээ шилжүүлснээ тус улсын Шинжлэх ухааны академи мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.
Мөн тус улсын өмнөд нутгийн Хайнан мужийн Миюнь, Санья станцууд ч хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авч чадсан байна.
“Мэдээллийн бичлэгийн формат зөв, чанар сайн байна” гэж эрдэмтэд хэлснийг тус улсын Шинжлэх ухааны академи мэдээлэв.
Хар материйн шинж тэмдгийг илрүүлэх зорилгоор анхны сансрын телескопоо өнгөрсөн пүрэв гарагт Хятад хөөргөсөн юм.
Х.Аминаа