УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдана

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2015-12-30 09:25:03

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эдгээр хуультай хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай, “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд эхэлж, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,  “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэх аж.

Б.Туул

Связанные новости