Туркийн 37 мужийн сургуулийг хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНАНКАРА. /Anadolu/. Цас их хэмжээгээр орсны улмаас Туркийн 37 мужийн сургуулиудыг хаасан тухай тус улсын албаны хүмүүс мэдэгдэв.
Тус улсын Анкара, Кайсери, Диярбакыр, Ризе, Мерсин зэрэг 37 мужид цаг агаарын байдал муудсаны улмаас эрх баригчид нь сургуулиаудаа 1-2 өдрөөр хаасан байна.
Цаг агаар муу байгаа учраас Туркийн Санлиурфа, Сивас мужаас үйлддэг нислэгээ “Turkish Airlines” цуцалжээ.
Туркийн төвийн Анатоли хойгийн Кыршехир мужид их хэмжээний цас унасны улмаас автобус осолдож, 7 хүн амиа алдсан байна.
Х.Аминаа