Конвенцид нэгдсэнээр 66 оронд ял эдэлж буй иргэдээ шилжүүлэх боломжтой болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗасгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүстэй Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах болсон талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээллээ.
ХонгКонгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй 2, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байгаа юм.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, “Монгол Улс долоон улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд 2005 онд 5, 2015 онд 1 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь авч ирсэн. 2015 онд УИХ Европын холбооны Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэн орох тухай хуулийг УИХ соёрхон баталсан. Одоо конвенцид нэгдэн орох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Уг конвенцид нэгдэж чадвал бусад гишүүн 66 оронд ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлэн авах боломж бүрдэнэ” гэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ