Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар тамгаа гардаж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-13 08:26:29

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар тамгаа гардаж авлаа. 


Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамга гардуулан өгөхдөө Монгол Улсын хөгжлийн төлөөх их үйлсэд нь амжилт  ерөөгөөд, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үргэлжлүүлэн ажиллахыг хүсэв. 

Монгол Улсын шинэ Ерөнхий сайд  Г.Занданшатар  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсээд, “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөгжлийн мега төслийг амжилттай хэрэгжүүлж Монголын түүхэнд үлдэх эрхэм гавьяа байгуулсныг онцлоод цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.


Связанные новости