Тэмээчдийн зөвлөлгөөн болно

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 11:02:24

Баянхонгор аймгийн Аварга тэмээчин Ц.Сүрэнгийн нэрэмжит Говийн бүсийн тэмээчдийн зөвлөлгөөн энэ сарын 8-нд Жинст суманд болохоор болжээ.

Тэмээн сүргийг өгсөх, монгол тэмээний үүлдэр угсааг сайжруулах, уналга эдэлгээнд ашигладаг уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус зөвлөлгөөн, уралдааныг тогтмол зохион явуулж байгаа юм. Зөвлөлгөөний үеэр хурдан тэмээний уралдаан болох бөгөөд 22 км газар уралдуулж 1 сая төгрөгийн шагналын сангаар байлах аж.

Мөн хурдан тором 10 км-т уралдах бол тус сумын наадмын талбайд Сайхан хос, Сайхан буур, Сайхан тэмээ шалгаруулах тэмцээн болох юм байна.

Б.Мөнхзул

 

Связанные новости