Оршуулгын газрын дэргэд мешид барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 16:13:04

Монголын мусульмаан нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Батырбек Улаанбаатараас Өлгийд ирж, мешид (хид)-үүдийн дэд тэргүүн нарын цугларалт зохион байгууллаа.

Мешидийн дэд тэргүүн нарын анхны энэ цугларалтанд тус аймаг болон Ховд аймаг дахь ислаам шашны байгууллагын төлөөлөгчид оролцон зөвлөлдөв. Тэд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бичиг баримтаа эмхлэн цэгцлэх, сургалт зохион байгуулах, аттестатчлал явуулж шашны үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхтэй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

-Энэ оны эхний улиралд багтаан шашны салбар байгууллага бүрт тамирчдын баг байгуулан спортын уралдаан тэмцээн зохион байгуулна. Өлгий хотын орчим байдаг талийгаач нарыг хөдөөлүүлдэг оршуулгын газрын дэргэд нэг мешид байгуулахаар боллоо гэж Х.Батырбек мэдэгдлээ.                                                                        

                                      Ш.Айзаря  

 

Связанные новости