Хүүхдийн тасгийн ачаалал нэг дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 00:11:09

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын өвчин нэмэгдэж  Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасаг 45 ортой ч ачаалал нэг дахин нэмэгдэж 82 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан хүүхдийн тасагт  20 орыг нэмж 60 ортой болгосон боловч хүрэлцэхгүйн улмаас зарим хүүхдүүдийг нэг орон дээр  давхарлан хэвтүүлж байгаа гэнэ.

Цаашид томуу, томуугийн дэгдэлт нэмэгдсээр байвал сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээг авах юм.

Б.Гантуяа

 

Связанные новости