Мөрөн хотын хүн амын тоо 42300 болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 11:25:30

Шинэ оны эхний ажлын өдөр Мөрөн сумын Засаг даргын орлогч Б.Батбаяр цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Мөрөн хотод 42300 хүн оршин сууж буй тоон үзүүлэлт гарсан ба түр оршин суугч 4200 байгаа бөгөөд байнгын оршин суугч иргэд 38100 байгаа гэнэ.

Мөн мал тооллогын эцсийн дүнгээр 193 мянга 127 тоо толгой мал тоолуулсны дотор хонь 94462 буюу хамгийн их байгаа бол хамгийн бага тэмээ 9 тоологджээ. Энэ оноос эхлэн Мөрөн сумын багийн тоо нэмэгдэж 14 багтай болж байгаа бөгөөд энэ сарын 10-нд шинэ 14-р багийн Иргэд нийтийн хурал болж багийн Засаг даргаа сонгох ажээ.

Б.Гантуяа

 

Связанные новости