“Ballon d'Or” шагналын эзнээр Месси шалгарав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-01-12 16:19:53

БУЭНОС-АЙРЕС. /sbnation/. Дэлхийн хамгийн шилдэг тоглогч Месси 2015 онд нийт 61 удаагийн тоглолтод гайхалтай 52 гоол, 26 оновчтой дамжуулалтаараа 5 дахь удаагаа “Алтан бөмбөг” шагнал хүртэв.

Тэрээр 5 удаагийн цомын эзэн бөгөөд Аваргуудын Лигийн мэргэн бууч, шилдэг тоглогч билээ.

Тэрээр шагнал авахдаа, "Энэ бол миний хувьд маш онцгой мөч. Миний тав дахь шагнал гэж бодохоор үнэхээр гайхалтай, хүүхэд байхын мөрөөдлөөс минь ч илүү ..." хэмээв.

Энэ удаагийн шалгаруулалтад Барселоны Лионель Месси, Реал Мадридын Роналду, Бразилийн шигшээ, Испанийн Барселон багийн Неймар нар өрсөлдсөнөөс Месси энэ жилийн ялагчаар тодорчээ.

Х.Сарнай

 

Связанные новости