Авьяаслаг охинд туслах хандивын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 17:44:00

Бүжиглэж байгаад  хөлөндөө хүнд бэртэл авсан Т.Анударь хэмээх бүжигчин охинд туслах хандивын аяныг  Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын Улаан загалмай нийгэмлэгээс өрнүүлж байна.

Т.Анударь тус сумын ерөнхий боловсролын II сургуулийн 12 а ангид сурдаг бөгөөд  “Хаврын баяр” улсын уралдааны хүрэл медаль,”Шувуухай” улсын уралдааны алтан медаль, 2011 онд ХБК-иос зохион байгуулсан төгөлдөр хуурын тэмцээнд II байр, 2015 онд “Авьяас” алтан медаль, 2013 онд математикийн стандартын олимпиадын II байр,2013 онд Монголын сурагчдын холбооны авьяаслаг, шилдэг сурагч  төдийгүй 11 жил дараалан онц сурсан шилдэг сурагч аж.

Тэрээр хөлөндөө хүнд гэмтэл авсан  нь  цаашдаа амь насанд нь аюултай байх магадлалтай  бөгөөд Хятадад 40 сая төгрөгөөр хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа юм.      

Х.Эрдэнэбулган

Связанные новости