Энтрепренеруудыг дэмжих “Вoosting Mongolia” уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-01-13 10:31:10

Гарааны бизнес эрхлэгчдэд олон талын бизнесийн хамтын ажиллагааг эхлүүлэх, санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой анхны томоохон арга хэмжээг "Boosting Mongolia" нэрээр энэ сарын 14, 15-нд МҮХАҮТ-д зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад гарааны бизнес, энтрепренер экосистемийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг "Startup Mongolia" ТББ, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээ нь томоохон компаниудад хямд өртгөөр гарааны бизнесүүдийн энтрепренер сэтгэлгээгээр хөгжүүлсэн шинэ санаа, шийдлийг санхүүжүүлэх замаар шинэ зах зээлийг бий болгох боломжийг олгох юм. Учир нь орчин үед өрсөлдөх чадвар, брэндийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлж буй корпорацууд зах зээлд тэсрэлт үүсгэх шинэ санааг хэрэгжүүлэгч гарааны бизнесүүдийг худалдан авах, хамтран ажиллах замаар компанидаа байнгын өсөлт, сайжруулалтыг хийж, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлдэг тогтолцоог хэрэгжүүлдэг болоод байгаа аж.
 "Boosting Mongolia" арга хэмжээнд Нидерланд улсаас 10 гаруй компани амжилттай үүсгэн байгуулсан туршлагатай гарааны бизнесийн хөгжлийн эксперт Фред Де Бүүр үндсэн илтгэгчээр уригдан оролцож байгаа бөгөөд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор /PhD/ Б.Баасандаш, Дэлхийн банкны ОУ-н зөвлөх Г.Энхболор нар корпорац, гарааны бизнесийн хамтын ажиллагааны сэдвээр илтгэл тавих юм.
 Арга хэмжээнд Монголын шинэ үеийн гарааны бизнесийн хөгжлийг тодорхойлж буй 50 гаруй энтрепренерууд, шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний судалгаанд үндэслэсэн төсөл санаачлагчид оролцож танилцуулга хийх бөгөөд одоогоор 20 орчим томоохон компаниудын төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ. 

Н.Туяа
 

 

Связанные новости