Хэт авиан шинэ технологи дээр ажиллах эмч нарыг бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭх барих эмэгтэйчүүдийн “Эхо оношилгоо” сэдэвт Олон улсын сургалтад 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, эрүүл мэндийн нэгдлүүдийн эмч нар оролцож байна.
Сургалтыг Монголын хэт авиа оношилгооны нийгэмлэг Дэлхийн хэт авиа оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төв, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим Нийслэлийн өргөө амаржих газар хамтран зохион байгуулж байна. Монголын Хэт авиа оношилгоог хөгжүүлж шинэ технологи дээр ажиллах эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор сургалтыг хийж байна хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.
Б.Заяа
Комментарии