Казах хэлний бага наадам зохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 09:15:13

БСШУЯ-ны харъяа казах сургалтын сектор тус аймгийн ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах тал бүрийн судалгаа, шинжилгээ хийж байна.

Энэ секторын ажилтан Ж.Зүлмира ярихдаа, -Эх хэлийг нь сайн эзэмшүүлээгүй нөхцөлд хүүхдэд суурь боловсрол бүрэн эзэмшүүлэх, бусад хэлийг сургах сайн үр дүн эс өгдөг. Саяхан зуун жар гаруй багш нарыг сургалтанд хамрууллаа. Одоо аймагтаа анх удаа энэ сарын 15-16-нд «Зайд» хувийн сургууль дээр багш, сурагчдын казах хэлний төрөлжсөн бага наадам зохиохоор болж байна. Сургалтын чанарыг яавал дээшлүүлэх сэдвийн хүрээнд арван нэгэн сургууль дээр шинжилгээний ажил хийлээ. Сургалтын чанарыг сайжруулахын тулд хүний урам зориг, тэмүүлэл, үзэл бодлыг эрс өөрчлөх хэрэгтэй юм байна. Ийм ээрэг уур амьсгал одоо л ажиглагдаад эхэллээ. Багш нь сурагчдыг, эцэг эх нь багшийг буруутгадаг. Багш мэдлэг нимгэн, нэр хүндгүй гэж байгаа. Үндэслэлтэй байна. Зарим багш нар сурагчидтайгаа биллъярд тоглодог, зарим нь архидаж, тамхиддаг. Учир иймд багш нарын ёс зүйн асуудалд онцгой анхаарал тавих цаг болсон гэсэн дүгнэлтэнд хүрлээ гэв.

Ш.Айзаря

 

 

Связанные новости