Талийгаачийн биед халдсан гэх 4 удаагийн үйлдлийг нарийвчлан шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-14 13:20:00

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Прокуророос зөвшөөрөл аваад ойрын өдрүүдэд талийгаач Т.лхагвасүмбэрэлийн мөрдөн шалгах явцыг мэдээлнэ" гэж сэтгүүлчдэд амласан. Тэгвэл уг хэрэгтэй холбоотой Цагдаагийн ерөнхий газраас сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Талийгаачийн биед халдсан гэх дөрвөн удаагийн үйлдлийг нарийвчлан  шалгаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Олон нийтийн дунд талийгаачийг  уул уурхайн компаниудтай маргалдсаны улмаас амиа алдсан байж болзошгүй гэсэн сэжиглэл, таамаглалын дагуу уул уурхайн компаниудаас мэдүүлэг аваад эхэлснээ ч сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүнийг өөрийгөө хутгалсан байж болзошгүй гэсэн яриа байдаг ч талийгаач өөрөө цагдаа нарт хандаж байгаагүй гэв. Харин ажлаасаа чөлөө хүссэн өргөдөлдөө энэ талаар бичсэнийг “Ирвэс хамгаалах сан”-гийнхан цагдаад мэдээлжээ. Тосон бумбын нуруу нь ирвэс ихтэй учраас тэнд нэг ч ширхэг лицензийг хүмүүст олгоогүй гэдгийг мөн мэдээллээ. Шинжээчдийн дүгнэлтээр Т.Лхагвасүмбэрэл агсныг усанд живж амиа алдсанаас гадна хөнгөн зэргийн согтолттой байсан гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн Т.Лхагвасүмбэрэл агсаны машинаас хагас шил архи, ундаа зэрэг зүйлс олдсон. Уг хэргийг туйлын няхуур, нарийн шалгах хэрэгтэй болсныг эдгээр баримтууд нотолж байна гэлээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости