“Зүрхэнд дуссан нулимс” өнөөдөр нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-15 11:38:21

“Морьтон” энтертайнмент, “Маршалл креатив” агентлагийн хамтын бүтээл “Зүрхэнд дуссан нулимс” уран сайхны кино өнөөдөр үзэгчдэд хүрнэ.

 Киноны зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюссероор А.Мөнхтулга нар ажиллажээ. Харин гол дүрд М.Золжаргал, Б.Энхчимэг болон МҮОНТ-ын нэвтрүүлэгч Ж.Цовоо  нар тоглосон байна.

 Киноны үйл явдлаас товч танилцуулбал Цэнгэл хэмээх бүсгүй Гийгүүлэн, Эгшиглэн гэх хоёр тэрсхэн охинтой. Цэнгэлийн анхны нөхөр нас барснаас хойш амьдралын эрхэнд Хүдрээ гэх залуутай хамт амьдрах болно. Цэнгэл өмнөд хөрш улс руу ганзагын наймаа хийж амьдралаа залгуулна. Нэгэн удаа бараагаа татахаар яваад хилс хэрэгт холбогдож буйгаар киноны үйл явдал цааш өрнөх аж.

Ж.Болор

Связанные новости