Хэрэглээний үнийн индекс 1.9 хувь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 12:28:54

Хэрэглээний үнийн индекс буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2014 оноос 9.9 хувиар буурчээ.

Үүнд хэрэглээний үнийн индекст хамгийн өндөр хувийн жин дардаг мах, махан бүтээгдэхүүний үнж буурсан нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн баруун болон зүүн бүст шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурсан нь тодорхой нөлөө үзүүлжээ.

2015 оны эхнээс хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 1.9 хувиар нэмэгджээ. Үүнд боловсролын салбар буюу их, дээд сургуулиудын төлбөр, хувцас үнэ өссөн нь томоохон нөлөө үзүүлсэн хэмээн Улсын бүртгэл, статистикийн газрын Макро эдийн засгийн газрын дарга Э.Эрдэнэсан мэдээллээ.

Ч.Ариунболд

Связанные новости