Төсвийн зардлага урьд оныхоос өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-15 13:21:02

Дундговь аймгийн ЗДТГ- ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэдээлснээр 2015 онд Дундговь аймаг улсын төвлөрсөн төсөвт 2 тэрбум 527 сая төгрөгийн орлого оруулж, орлогыг төлөвлөснөөс 134 хувиар биелүүлсэн байна. Мөн орон нутгийн төсөвт 7 тэрбум 283 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 114 хувиар биелүүлжээ.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн нийт орлого 36 тэрбум 647 сая төгрөг болсон байна. Харин төсөвт байгууллагын зардлыг тооцоход 39 тэрбум 752 сая төгрөг болж, зардал урьд оныхоос 0.4 хувиар өсчээ.

Зардлын өсөлтийн дийлэнх буюу 46 хувийг цалин хөлс, нэмэгдэл урамшуулал эзэлж байгаа бол мөн ашиглалттай холбоотой бусад зардал ч урьд оныхоос 22.8 хувиар өссөн байна.Харин эд хогшил, урсгал засварын зардал 57 хувиар буурсан бөгөөд мөн томилолт, бараа материал, хөрөнгийн зардал 11- 17 хувиар буурчээ.

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг аймгийн 15 сумаас Өндөршил, Говь-Угтаал, Өлзийт, Дэлгэрхангай, Сайхан- Овоо Эрдэнэдалай сум тасалдуулсан байна.

Т. Отгонтуяа

Связанные новости