“Хүүхэд харагч бэлтгэх” сургалт Хэнтий аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 16:43:40

2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хэнтий аймгийн хэмжээнд хүүхэд харах хүсэлтэй иргэдэд зориулсан “Хүүхэд харагч бэлтгэх” сургалт өнөөдөр Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байранд эхэллээ.

Сургалтад Хэрлэн, Бор-Өндөр, Дадал, Биндэр, Баян-Адрага, Дархан, Батширээт, Баянмөнх, Мөрөн сумдаас нийт 37 иргэн хамрагдажээ. Хүүхэд харагчийн хувьд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн эрүүл ахуй, ариун цэвэр, хүүхдийн хоол тэжээл, хүүхдийн хөгжлийн дэмжих арга зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй зэрэг таван багц чадамжийг оролцогчдод олгохоор бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар ажиллаж байна.

Тус сургалт нь тав хонгийн турш үргэлжлэх аж.

О.Буянхишиг

Связанные новости