Ерөнхий сайдыг oгцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-20 16:19:12

Ерөнхий сайдыг oгцруулах асуудлыг маргааш хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр 19 гишүүний гарын үсэг бүхий Ерөнхий сайдыг oгцруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбогдуулан огцруулах саналыг цуглуулан ийн өргөн барьсан юм.

Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 08.30 цагаас хуралдаж, эл асуудлыг хэлэлцэх тов гараад байна. Үүний дараа чуулган хуралдах ба уг саналыг мөн авч хэлэлцэх аж.

Б.Туул

Связанные новости