Монголд дуатлоны Азийн цомын тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дуатлоны 2025 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн Хүй долоон худагт энэ сарын 5-6-нд болох талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.
Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцож, сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчин өрсөлдөх юм.
Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 30 км дугуйн уралдаан, дахин 5 км гүйлтээр тэмцээний зайг туулна. Харин сонирхогчийн ангиллынхан 2 км гүйж, 10 км дугуйн уралдаан, 2 км гүйлт байх юм.
Тэмцээн болохоос өмнө энэ сарын 2-4-нд Дэлхийн триатлоны холбооны Level 1 шүүгчдийн сургалтыг Улаанбаатар хотноо зохион явуулж, Монгол Улс, БНХАУ-ын 24 шүүгч хамрагдахаар төлөвлөж байгаа ажээ.