“Монгол, Унгарын бизнес” форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-25 08:34:00

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол, Унгарын бизнес форум” өнөөдөр МҮХАҮТ-д болно.

Ерөнхий сайд Виктор Орбаныг дагалдан Унгарын 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч хүрэлцэн иржээ. Өнөөдрийн форумаар аялал жуулчлал, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг 40 гаруй салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх юм.

Тус форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан нар оролцож, үг хэлэх юм.

Ч.Ариунболд

Связанные новости