“Нэг цонх”-оор 21,123 иргэн үйлчлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-26 09:20:23

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр энэ оны эхний сарын байдлаар 21,123 иргэн үйлчлүүлснээс 20,590 санал, хүсэлт хүлээн авч, 20,492 асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” А/9 тоот захирамж энэ сарын 13-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очин, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэлт болон хэрэгжилт дээр сар бүр тайлан гаргаж, үр дүнг тооцон ажиллаж байгаа аж. 

Н.Туяа

Связанные новости