Хүүхдэд зориулсан уран бүтээл шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-28 13:43:00

БСШУЯ-наас хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэх зорилгоор “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдвийн хүрээнд уран бүтээлийн уралдааныг зарлаж байна. 

Тус уралдаан нь шинэ зууны хүүхэд, багачуудын  оюуны эрэлт хэрэгцээг хангаж, тэдэнд эх хэл, түүх соёл, уламжлалаа бахархан дээдлэх ухамсар, төлөвшил олгох, уран бүтээлийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг тэтгэн дэмжих, шалгарсан шинэ бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой. 

Уралдааныг хүүхдэд зориулсан телевизийн уран сайхны кино /олон ангит байж болно/,  инээдмийн жүжиг гэсэн хоёр төрлөөр зарлаж байна. 

Уралдаанд оролцогч нь ЕБС-ийн дунд ангийн хүүхдэд зориулсан “Монгол уламжлал,өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдвийн хүрээнд 30-40 минут үргэлжлэх хүүхдэд зориулсан телевизийн уран сайхны кино /20-оос доошгүй анги/, 1 цаг 10 минутаас 1 цаг 20 минут үргэлжлэх хүүхдэд зориулсан инээдмийн жүжиг  хийх төсөл энэ сарын 27-ноос ирэх 3 дугаар сарын 18-ныг хүртэл ирүүлэх юм. 

Ж.Болор

 

 

Связанные новости