УИХ дахь АН-ын бүлэг хуралдах тов гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдах гэж байна.
Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Тус бүлэг өмнө нь хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Гэсэн хэдий ч 16 цагаас хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өмнө энэ байр сууриа эргэн нэг бататгах гэж байгаа аж. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Б.Туул