Дуучин О.Баянмөнх ээждээ зориулан дуун суварга босгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-28 16:46:46

Дуучин О.Баянмөнхийн “Ээжийнхээ дэргэд” хэмээх шинэ уран бүтээл мэндэллээ.

Тэрбээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат бөгөөд дархад хүн болж төрснөөрөө бахархдаг аж. “Миний амьдралд худлаа хэлж байгаагүй ганцхан хүн байсан нь миний ээж. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж энэ дуугаа бичүүлсэн дээ” хэмээв.  “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын начин Б.Баянмөнх нарын хүчтэн ээждээ алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж түүний шинэ дууны клипэнд тогложээ.

Энэхүү дууны шүлгийг яруу найрагч П.Лхагвасүрэн, аялгууг хөгжмийн зохиолч Р.Энхтайван бичсэн байна.

Ж.Болор

 

Связанные новости