Нарийнтээл суманд өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:17:22

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өвөлжилт хүндэрч байна. Тус сумын  нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа ба 10-15-аас дээш см, хунгар газартаа 20 см цастай байгаа юм.

Бэлчээр хүндэрч, малын чадал, тарга тэвээрэг доройтож байгаа бөгөөд малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан тэжээлийг дуусгасан болохыг сумын Засаг дарга О.Түмэнжаргал хэллээ. Аймгийн удирдлагууд, Онцгой байдлын газраас суманд ажиллан нөхцөл байдалтай танилцсан бөгөөд малчдад өвс тэжээл, хивэг бусад зүйлээр тусламж үзүүлжээ.

Нарийнтээл суманд 220 мянган толгой мал өвөлжиж байгаагаас 400-аад толгой мал хорогдоод байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Связанные новости