Иргэдээс байнга тавьдаг гомдлууд давтагдсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:19:04

Өвөрхангай аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсаар 2015 онд нийт 2037 иргэн холбогдож, санал, гомдол гаргасан байна.

Эдгээр иргэдийн 41 хувь нь мэдээлэл авах хэлбэрээр хандсан бол 59 хувь нь төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гомдол гаргажээ. Нийт 2037 гомдлын 39 нь талархал, 827 нь мэдээлэл лавлагаа, 82 нь санал, хүсэлт, 1089 нь гомдлын шинжтэй байна.

Иргэдийн байнга асуудал тавьж буй гол салбарууд болох эрүүл мэндийн салбар дээр эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй харилцаа хандлагын асуудал дийлэнх хувийг эзэлсэн бол боловсролын салбарт хүүхдүүдээс мөнгө, хандив авдаг гэх гомдол ихэнх нь байлаа.  Мөн эрчим хүчний салбар дээр байцаагчдын ёс зүй, төлбөр дээр алданги тооцдог талаарх гомдол гарсан хэвээр байна. Арвайхээр сумын хог хаягдал, золбин нохойн асуудал, төв бараан захын авто машины эмх цэгцгүй байдал, ил задгай худалдаа, орчны эрүүл ахуйтай холбоотой гомдол өмнөх оноос буураагүй байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Связанные новости