“Говь” компанийн нэгж хувьцааны ногдол ашгийг 140 төгрөгөөр тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-29 09:49:43

"Говь" хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 21-нд  хуралдаж, хувьцаа эзэмшигчдэд олгох 2015 оны ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 140 төгрөгөөр тогтоожээ.

Ногдол ашгийг энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн компани дээрээ бэлэн мөнгөөр тарааж, үлдсэн хэсгийг 10 дугаар сарын 01-ний дотор Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөр зуучлуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Связанные новости