УИХ-ын намрын чуулган ирэх баасан гарагт хаалтаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ирэх баасан гарагт хаалтаа хийнэ.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1, Эдийн засгийн байнгын хороо 5, УИХ дахь АН-ын бүлэг 14, МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28, Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгожээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас 3 санал тусгайлан ирүүлснийг тооцоод хууль санаачлагчдаас нийт 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлсэн байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг ирэх пүрэв, баасан гарагийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Намрын чуулган завсарласнаар дараагийн хаврын чуулган дөрөвдүгээр сард эхлэх ба гишүүд тойрогтоо ажиллах юм.
Б.Туул