Намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-05 10:10:27

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуумрын чуулган өнөөдөр хэлэлцэхээр товлосон асуудлуудаа дуусгасны дараа хаалтаа хийнэ. 

Намрын чуулганы сүүлийн энэ өдөр чуулганаар Гаалийн болон, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Ирээдүйн өв сангийн тухай хууль, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм. 

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Барилгын тухай /шинэчилсэн найруулга/,Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоны дараа УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хаалтаа хийх юм. 

Н.Туяа

Связанные новости