Монголын дөрвөн тамирчин Heyball-ийн олон улсын тэмцээний хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-28 17:38:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад бильярдын спортын нэг төрөл болох heyball-ийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 22-28-нд болж байна.


Биеийн тамир, спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга Монголын бильярдын холбооны удирдлагууд болон тэмцээнийг зохион байгуулагчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.


Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Тайланд, Киргизстан, Казахстан, Пакистан зэрэг улсын 192 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр медальтнууд тодорно. Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээний хагас шигшээд Монголын дөрвөн тамирчин шалгарчээ. Тэдний дундаас хамгийн өндөр амжилттай тамирчин нь Э.Тэмүүжин. Тэрбээр өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байв.


Heyball спорт нь 169 орныг хамарсан өргөн хүрээтэй хөгжиж байна. Монголд 2017 оноос эхлэн дэлгэрч, 2019 онд Азийн цуврал тэмцээнийг зохион байгуулж байжээ.





Связанные новости