Трукийн Элчин сайд М.Карагөз МОНЦАМЭ агентлагт зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-05 16:38:08

МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Мурат Карагөз нар нөхөрсөг уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд олон жилийн хугацаанд нягт хамтран ажиллаж ирсэнийг тэмдэглээд хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр харилцан санал солилцов.

Түүнчлэн аливаа мэдээ мэдээллийг бодит эх сурвалжаас нь хүлээн авч түгээх нь чухал гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.

МОНЦАМЭ агентлаг нь Туркийн Анадолу агентлагтай олон жил мэдээлэл, туршлага солилцох зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сард агентлаг хоорондын хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн зурсан юм.

Связанные новости