УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын ээлжит бус чуулганыг 10.50 минутад гишүүдийн ирц бүрдэж нээлээ.
УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээсний дараа намрын чуулганы төгсгөлд баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна. Тухайлбал Ирээдүйн өв сангийн хууль, Авлигын эсрэг хууль, Төв банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Барилгын тухай хууль, АСЕМ-д үйлчлэх автомашин, техник хэрэгслийг Гааль татвараас чөлөөлөх тухай хуулиуд зэрэг олон хууль байгаа юм.
Н.Туяа